Хятадын Шааньши мужийн Тэмээт буюу Юйлиний олон улсын нүүрсний 18-р экспо болон өндөр технологи бүхий эрчим хүчний химийн аж үйлдвэрийн экспо 9 дүгээр сарын 15-нд ололт амжилтаа танилцуулах хэвлэлийн бага хурал хийжээ.
Статистик тоо баримтын дагуу, энэ удаагийн экспогоор нийт 26 төсөлд гарын үзэг зурж, 27 тэрбум 876 сая юанийн хөрөнгө оруулалт татсан бөгөөд экспогоор хийгдсэн нийлүүлэлтийн худалдааны нийт хэмжээ 960 сая юаньд хүрчээ.
Энэ удаагийн экспод нийт 85 мянган метр квадрат талбай бүхий 6 павильон ажиллуулж, 858 аж ахуй нэгж, байгууллага нэгж оролцжээ.