Хятад-Перугийн эргийн хамгаалалтын дээд түвшний анхны уулзалт болов
2024-09-16 14:27:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эргийн хамгаалалтын захиргаа болон Перугийн боомт, далайн эргийн хамгаалалтын ерөнхий газар 2024 оны 9-р сарын 12-нд Бээжин хотноо Хятад-Перугийн эргийн хамгаалалтын дээд түвшний анхны уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтаар хоёр тал "БНХАУ-ын Эргийн хамгаалалтын алба, Бүгд Найрамдах Перу Улсын Боомт, эргийн хамгаалалтын ерөнхий газар хоорондын Далайн хууль сахиулах хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, боловсон хүчний солилцоо, мэдээлэл солилцох, дамжаа сургалт, хөлөг онгоцнуудыг харилцан айлчлуулах, хамтарсан сургуулилт, хууль бус загас агнууртай тэмцэх зэрэг цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны арга хэмжээний талаар ярилцжээ. Түүнчлэн тэнгис далайн бодит хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, тэнгисийн аюулгүй байдлын дэг журмыг хамтаар хамгаалж, Хятад Перугийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг хоёр тал илэрхийлжээ.