Хятад улс Сербийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ
2024-09-16 19:54:45
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр/2024.09.16/-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Косовогийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Сэтгүүлч: “Эх сурвалжид мэдээлснээр, Приштинагийн өөртөө засах түр байгууллага Косовогийн хойд хэсэгт орших сербиудын албан байгууллагад хүч түрэн орж хяналтдаа авчээ. Улмаар Косовогийн цагдаа 4 серби хүнийг баривчилж, Косовогийн хойд хэсэгт орших Сербийн Үндэсний банкны хадгаламж дахь Сербийн мөнгөн тэмдэгтийг хурааж авсан гэнэ. Энэхүү үйлдэл нь уг бүсийн нөхцөл байдлыг улам хурцдуулсан. Үүнтэй холбогдуулан Сербийн ерөнхийлөгч Александар Вучич телевизээр үг хэлж, хатуу байр сууриа илэрхийлсэн байна. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна?”

Хэвлэлийн төлөөлөгч: Косовогийн асуудлын хувьд Хятад улс Сербийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд Косово бүс дэх сербиудын аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой хэмээн үздэг юм. Ганц талын үйлдэл нь хэрэг учрыг шийдвэрлэхэд дэмжлэг болохгүй мөртөө бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Холбогдох талууд ажил хэрэгч, бүтээлч яриа хэлэлцээ хийж, асуудлыг туйлбартай шийдвэрлэх арга төслийг хайх нь зүйтэй.