ОУАЭХА дөрөв дэх жилдээ төсөөллийн түвшнээ дээшлүүлэв
2024-09-17 14:40:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 16-ны өдөр Олон улсын атомын эрчим хүчний агентлаг 68 дахь ерөнхий бага хурлаа хуралдуулсан бол хурлын эхний өдөр тус агентлаг "2050 он хүртэлх эрчим хүч, цахилгаан, цөмийн энергийн хэтийн төлөв"-ийг нийтэлж, дөрөв дэх жилдээ цөмийн эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвийн тухай төсөөллийн түвшнээ нэмэгдүүлжээ. Тухайлбал, 2050 он гэхэд цөмийн цахилгаан гаргалтын хүчин чадал одоогийнхоос 2.5 дахинаар нэмэгдэх болно гэжээ.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси хэлэхдээ, олон улсын цөмийн эрчим хүчний салбар эрчтэй хөгжлөө хадгалсан хэвээр байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хамгийн сүүлийн үеийн төсөөлөл нь цөмийн эрчим хүчийг цэвэр, аюулгүй эрчим хүч гэдгийг ирэх тусмаа олон хүн хүлээн зөвшөөрч, бага оврын цөмийн цахилгааны реакторыг улам илүү анхаарах болсныг харуулж байна. Тиймд цөмийн эрчим хүчийг уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зорилтыг биелүүлэх, мөн тогтвортой хөгжлийг ахиулахад ашиглахыг хүсэж байна гэжээ.

Одоогоор дэлхийн 30 орчим орон цөмийн эрчим хүчийг эрчим хүчдээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бол зарим нь одоо байгаа атомын цахилгаан станцуудаа өргөтгөж, ашиглалтын хугацааг уртасгаж байна.