Орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 16-нд Олон улсын олимпын хороо тус хорооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх 7 шинэ нэр дэвшигчийг зарлажээ.
Олон улсын олимпын хороо 2025 оны гуравдугаар сарын 18-21-ний өдөр Грек улсад Олон улсын олимпын хорооны 143 дахь удаагийн бүгд хурлыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалд Файсал Хуссейн, Себастьян Кое, Кирсти Ковентри, Жон Элиаш, Дэвид Лапартиан, Хуан · Антонио Самаранч, Ватанабе Моринари зэрэг долоон нэр дэвшигч өрсөлдөх юм.
Өнгөрсөн сард Парисын олимп өндөрлөх үеэр Олон улсын олимпын хорооны одоогийн ерөнхийлөгч Томас Бах ирэх онд ерөнхийлөгчийн 12 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, ажлаа хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдсэн юм.
Олимпын хартид Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийг бүх гишүүдийн саналаар сонгох бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Олон улсын олимпын хорооны гишүүн байх ёстой. Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаа нь 8 жил бөгөөд нэр дэвшихээр дамжин улиран сонгогдож болно, харин хоёр дахь ээлжийн бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил хэмээн тодорхой заасан байдаг. Үүний дагуу Томас Бах 2013 оны 9 дүгээр сард анх тус байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны 3 дугаар сард амжилттай улиран сонгогдсон юм.