ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин орон нутгийн цагаар есдүгээр сарын 16-нд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 2 сая 389 мянга 130 болтол нэмэгдүүлэхийг үүрэгджээ. ОХУ-ын Засгийн газар холбооны төсвөөр дамжуулан ОХУ-ын Батлан хамгаалах яаманд санхүүжилт олгохыг Ерөнхийлөгчийн зарлигаар мөн үүрэг болгосон байна.
2023 оны 12 дугаар сард ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 2 сая 209 мянга 130 болтол нэмэгдсэн юм.