5 хоног үргэлжилсэн 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг 16-ны өдөр Бээжинд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн яармагт 2000 гаруй компанийг оффлайн байдлаар оролцуулсан бөгөөд нийт 100,000 гаруй мэргэжлийн зочдыг урьсан нь өнгөрсөн жилийнхээс 20%-иар нэмэгдсэн байна. Түүнчлэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэхэд анхаарч, 200 гаруй нэгдсэн инновацын үр дүнг нийтэлсэн юм. Яармагийн үеэр барилга, банк санхүү, бизнесийн үйлчилгээний гүйлгээ, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлийн 7 төрөлд мянга шахам гэрээ хэлэлцээрт тохиролцсон байна.
Яармагийн үеэр бас "Хятадын үйлчилгээний худалдааны хөгжлийн тайлан" зэрэг албаны тайлан, бичиг баримтыг нийтэлж, хамгийн сүүлийн үеийн судалгааны ололт амжилт, ажил төрлийн салбаруудад хийсэн анализ шинжилгээний төлөв байдлыг танилцуулжээ.