ОХУ-ын Батлан хамгаалах яам 9-р сарын 16-нд дайны шинэ тайлан гаргалаа. Тухайлбал, мөн өдөр Оросын арми Украины армийн дрон үйлдвэрлэх цех, агуулах, цэргийн нисэх онгоцны буудлын дэд бүтэц, барилга байгууламж руу дайрсан байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Украины МиГ-29 сөнөөгч онгоцыг сөнөөсөн бөгөөд Украины агаарын бөмбөг, олон тооны пуужин, дроныг замаас нь тосож устгасан байна. Мөн Курск бүсэд 2 сууриныг хяналтдаа авсан гэжээ.
Мөн өдөр Украины ЗХЖШ-аас гаргасан дайны тайланд тэмдэглэснээр, 9-р сарын 15-ны 16 цагийн байдлаар Украины тал олон чиглэлд Оросын армитай ширүүн тулалдаж, Оросын довтолгоог няцаажээ. Үүнд тулалдаан Кулаховогийн чиглэлд хамгийн ширүүн болж байна гэжээ.