Хятадын эргийн хамгаалалтын жил тутмын төлөвлөгөөний дагуу, есдүгээр сарын 16-20-нд Хятадын эргийн хамгаалалтын хүчний Мэйшань, Шиушань хөлөг онгоцны флот ОХУ-т айлчилж, Оросын Их Петрийн булангийн ойролцоох усан хилд хоёр талын хамтарсан сургуулилт хийж байна.
Энэ удаагийн сургуулилт нь далай тэнгисийн хууль сахиулах байгууллагын аюулгүй байдлын заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, тэнгисийн аврах, эрэн хайх ажиллагаа зэрэг хөтөлбөрөөр хоёр талын цэргийн тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах чадварыг хянан шалгана.
Хамтарсан сургуулилтын дараа, есдүгээр сарын 21-нд Хятадын Мэйшань, Шиушань хөлөг онгоц нь Оросын эргийн хамгаалалтын албаны Петропапловск-Камчатский, Камчатка эргүүлийн хөлөг онгоцны хамт Номхон далайн хойд хэсгийн нийтийн тэнгист хамтарсан эргүүл хийнэ.