Палестины нутаг дэвсгэрийг хууль бусаар эзлэхээ даруй эцэслүүлэхийг шаардав
2024-09-18 10:54:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 17-ны өдөр Палестины асуудлаарх НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы яаралтай онцгой хурал дээр үг хэлж, Израиль олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дуу хоолойг сонсож, Палестины нутаг дэвсгэрийг хууль бусаар эзлэхээ даруй эцэслүүлэхийг Хятад улс шаардаж байна гэжээ.

Фү Цүн хэлэхдээ, “Хоёр улсын төсөл” -ийг хэрэгжүүлэх нь Палестины асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр тохиролцсон нийтлэг ойлголт юм. Илүү цар хүрээ бүхий томоохон хэмжээнд илүү үр дүнтэй олон улсын хурлыг хуралдуулж, “Хоёр улсын төсөл”-ийн улс төрийн ирээдүйг сэргээж, хэрэгжилтийн цагийн хуваарь, төлөвлөгөөг боловсруулахыг Хятад улс уриалж байна гэжээ.