93 жилийн өмнөх өнөөдөр, 9-р сарын 18-ны хэрэг хувьсал дэгдэж байсан түүхтэй. 1931 оны 9-р сарын 18-ны хэрэг хувьсал нь Хятадын үндэстнүүдийн арван дөрвөн жил үргэлжилсэн эсэргүүцлийн дайны эхлэл төдийгүй дэлхийн фашистын эсрэг дайны эхлэл болсон юм. Өнөө өглөө (9-р сарын 18), 9-р сарын 18-ны хэрэг хувьсал гарсан Ляонин мужийн Шэньян хотод уг хэрэг хувьсалыг үл мартах хонх цохиж дуут дохио дуугаргах ёслолын ажиллагаа болов.
Шэньян хотын "9.18" түүхийн музейн харсалт түүхийн хөшөөний өргөн талбайд ёслолын ажиллагаа болж, олон салбарын төлөөлөгчид сэрэмжлүүлгийн хонхыг 14 удаа цохиж дуугаргасан нь Хятадын үндэстнүүдийн 14 жил үргэлжилсэн цуст эсэргүүцлийн дайны хатуу бэрхшээлтэй үйл явцыг илэрхийлэн, улс орны гутамшигийг үл мартан, Хятадыг сэргээн мандуулахыг хүмүүст сануулсан байна.
9 цаг 18 минутад, Ляонин мужийн 14 хотод нэгэн зэрэг агаарын дайралтаас сэргийлэх дуут дохио дуугарч, гол гудамжаар явж байсан автомашинууд зогсч дохио дуугаргаж, усан онгоц, галт тэрэгнүүд мөн дохио дуугаргаж эргэн санагалзах ажиллагаанд оролцов. Дуут дохио нь энхийн цагт аюулын эрсдэлээс сэргийлэх, түүхийг тод санах, амь үрэгдэгсдийг хүндэтгэх, амар амгаланг эрхэмлэхийг сануулсан юм.