Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сэтгүүлч: Японд дунд болон ойр зайн тусгалтай пуужингийн систем байрлуулах боломжийг АНУ бодолцож байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Хятад улс хэрхэн үзэж байна вэ?
Линь Жянь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд АНУ цэргийн давуу тал, тэр дундаа дунд зайн тусгалтай пуужингийн системийг Ази, Номхон далайн бүс нутагт байрлуулахыг санаархсаар ирсэн. Энэ нь зэвсэглэлээр хөөцөлдөх хандлагыг улам даамжруулж, бүс нутгийн нөхцөл байдлыг цаашид хурцдуулж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийл учруулж байна. Пуужингийн систем байрлуулах холбогдох төлөвлөгөөгөө орхихыг бид АНУ-аас шаардаж буй бөгөөд АНУ-ын жинхэнэ зорилгыг таньж, цэргийн аюулгүй байдлын салбар дахь үг яриа, үйлдэлдээ хичээж, бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахыг холбогдох улс оронд сануулж байна.