Хятадын Соёл аялал жуулчлалын яамны тооцоолсноор, 2024 оны Тэргэл сарны баярын үеэр Хятад улсад давхацсан тоогоор нийт 107 сая хүн аялсан нь 2019 оны мөн үеийнхээс 6.3%-иар нэмэгдэж, дотоодын жуулчдын аяллын хэрэглээ 51 тэрбум 47 сая юаньд хүрсэн нь 2019 оны мөн үеийн үзүүлэлтээс 8.0%-иар өссөн байна.
Олон нутгийнхан дэнлүүний наадам, тэргэл сар сонирхох зэрэг соёлын арга хэмжээ зохиосон бөгөөд гадаадын жуулчид өвөрмөц зан үйлийн ажиллагаанд өргөнөөр оролцжээ.
Амралтын гурван хоногт хүмүүс хурдны галт тэргээр юм уу эсвэл авто аялал хийж, ойрхон газрыг сонгон аялжээ.