Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 9-р сарын 16-нд болсон ОУАЭХА-гийн 68-р бага хуралд баяр хүргэж захидал илгээв.
Ли Чян юуны түрүүнд Хятадын засгийн газрыг төлөөлөн бага хурал хуралдсанд баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр тэмдэглэхдээ, цөмийн эрчим хүч бол цэвэр эрчим хүчний чухал эх үүсвэр юм. Дарга Ши Жиньпин шударга, хамтын ажиллагаатай, хамтаар амжилтад хүрэх олон улсын цөмийн аюулгүй байдлын тогтолцоог хамтран байгуулахыг санал болгосон. Хятад улс 40 жилийн өмнө ОУАЭХА-д элссэнээс хойш бодит үйл ажиллагаагаараа ОУАЭХА-гийн ажлыг дэмжиж, хоёр тал цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, ашиглах, цөмийн аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдлын хамгаалалт, хяналт баталгаажуулалт, түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх зэрэг салбарт бүх талаар хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, дэлхийн цөмийн эрчим хүчний засаглал болон хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэв.
Ли Чян, Хятад улс ОУАЭХА болон бусад гишүүн оронтой хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, дэлхийн цөмийн эрчим хүчний засаглалыг илүү шударга зохистой болгох, цөмийн эрчим хүчний хөгжлийг илүү өргөн хүрээтэй, хүртээмжтэй болгох, цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа илүү нээлттэй, эмх цэгцтэй байхыг ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэв.