Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн хурал болов
2024-09-18 10:27:00
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 16-нд Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн 68-р хурал Австрийн Венад болж, Хятад улсын үндэсний атомын эрчим хүчний агентлагийн орлогч дарга Лю Жин төлөөлөгчдөө ахлан оролцож, ерөнхий мэтгэлцээнд үг хэлэв.

Энэ жил Хятад улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагт элссэний 40 жилийн ой тохиож байгаа юм. Лю Жин хэлсэн үгэндээ, Хятад улсын хөгжил дэлхий нийтээс салшгүй, дэлхий нийтийн хөгжил цэцэглэлд ч Хятад улс байх шаардлагатай. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа ОУАЭХА дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэхийг дэмжсээр ирсэн юм. Хятад улс уг агентлаг болон гишүүд орнуудтай нь гурван талаар хамтран ажиллахад бэлэн байна, тухайлбал: Нэгдүгээрт, цөмийн аюулгүй байдлын талаарх бүтээн байгуулалт засаглал зэргийг хуваалцахыг дэмжинэ. Хоёрдугаарт, цөмийн эрчим хүчний технологийг хамтран шинэчилж, хөгжлийн үр шимийг хуваалцахад бэлэн байна. Гуравдугаарт, цөмийн эрчим хүчний хөгжлийн хүртээмжтэй хүлээцтэй байдлыг дэмжинэ гэжээ.

Лю Жин хэлэхдээ, одоогийн байдлаар, Хятадын эх газарт 56 цөмийн цахилгаан эрчим хүчний цогцолбор ажиллаж байгаа бөгөөд байгуулахаар бүртгүүлсэн юм уу эсвэл байгуулж байгаа 46 цогцолбортой тул дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжлийн чухал хөдөлгөх хүч болж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, бохир хийн ялгарал багатай эрчим хүчний ногоон хөгжлийн хэлбэрт шилжихэд томоохон хувь нэмэр оруулж байна гэжээ. 

Япон Фукушимагийн цөмийн бохир усыг далайд цутгах шийдвэрийг ганц талаасаа гарган хэрэгжүүлж буйг Хятад улс эрс эсэргүүцэж буйг Лю Жин хэлсэн үгэндээ дахин нотлов.