Хятадыг буруутгахаа болихыг АНУ-аас шаардаж байна
2024-09-19 19:32:52
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 19-нд Хятадын ГХЯ ээлжит хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбеллийн хэлсэн үгэнд холбогдуулан хэлэхдээ, Америкийн албаны хүмүүсийн хэлсэн үг нь бодит байдлыг үл тоомсорлож, Хятадын заналхийлэл гэгчийг илээр дэвэргэж, сөргөлдөөнийг улам өөгшүүлж, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, үзэл суртлын өрөөсгөл үзлээр дүүрэн байна. Үүнд Хятад улс хатуу дургүйцлээ илэрхийлж байна.

Линь Жянь хэлэхдээ, Америк Хятадыг хамгийн том сорилт хэмээн буруугаар үзэж байгаа нь өөрийн ноёрхогч үзэл бодлоор бусдыг төсөөлж, Хятад, Америкийн харилцааг ноцтой буруу дүгнэж буй явдал юм. Энэ нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлттэй ч нийцэхгүй юм. Хятад улс дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж, бусад оронтой харилцаагаа хэвийн хөгжүүлж, гуравдагч талд чиглэхгүй байх болно. Харин АНУ цэргийн эвслээ бэхжүүлж, өөрийн талд нь зогсоохын тулд бусад орныг дарамталж байна.

Хятад улс үндэсний батлан хамгаалахын бодлого баримталж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргийн маш хязгаартай чадавхыг хөгжүүлж ирсэн бөгөөд ямарваа оронд чиглэхгүй юм.