Хятадын байр суурийн талаарх баримт бичиг нийтэллээ
2024-09-19 19:30:31
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 19-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. ГХЯ-наас "НҮБ-ын Ирээдүйн дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганд оролцох Хятадын байр суурийг илэрхийлсэн баримт бичиг"-ийг өнөөдөр нийтэлсэн, энэ талаар хэвлэлийн төлөөлөгч танилцуулна уу гэж сэтгүүлч асуув.

Линь Жянь хэлэхдээ, "НҮБ-ын Ирээдүйн дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганд оролцох Хятадын байр суурийг илэрхийлсэн баримт бичиг"-т энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний эрхийг хамгаалах, соёл иргэншлийн солилцоо, шинжлэх ухаан, технологийн асуудлаарх Хятадын байр суурь, санал санаачилгыг иж бүрэн тусгасан юм. Дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад тус дөхөм үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Талуудтай хамт олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна.