Украин аюулгүй байдал, батлан хамгаалахын төсвийг их хэмжээгээр нэмэгдүүлэв
2024-09-19 09:59:14
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Сангийн яамны албаны сайт 18-ны өдөр мэдээлснээр, Украины Дээд Рада (парламент) мөн өдөр төсвийн тодотголыг баталж, үндэсний аюулгүй байдал хийгээд батлан хамгаалахын зарлагад зориулж 495.3 тэрбум гривен (1 ам.доллар бараг 41.4 гривентэй тэнцэх) нэмсэн байна.

Украины парламентын гишүүн Ярослав Железняк мөн өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, дээрх төсвийн тодотгол 298 дэмжсэн санал авч, хуулийн төслийг батлахад шаардагдах хамгийн цөөн саналын тоо буюу 226 саналаас давсан байна, энэ нь Украины үндэсний аюулгүй байдал хийгээд батлан хамгаалахын төсвийн зарлага энэ онд 3.73 их наяд гривен хүрч, түүхэн дээд амжилт тогтооно гэсэн үг юм гэжээ.

Украины Сангийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сард нийтэлсэн 2023 оны улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд дурдсанаар, 2023 онд Украины үндэсний аюулгүй байдал хийгээд батлан хамгаалахын зардал 2.65 их наяд гривен буюу ДНБ-ий 40.5 хувийг эзэлсэн байна.