Путин: Орос улс цэргийн техникээ шинэчлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байна
2024-09-19 15:59:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай цэргийн ажиллагааны хүрээнд Оросын зэвсэгт хүчнийг хөгжүүлэх талаар видео хурал хийлээ.

Путин хэлэхдээ, Орос улс цэргийн техникээ шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна, үүнд Оросын цэргийн тусгай ажиллагааны туршлагыг ашиглан, одоо байгаа зэвсэг, техник хэрэгслийн стратеги, тактикийн шинж чанарыг шинэчлэх болон сайжруулах, мөн өндөр технологийн шинэ зэвсэг техникийг судлан бий болгох зэрэг багтаж байна. Орос улс цэргийн техникийг шинэчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна, цаашид цэргүүд зөвхөн дан ганц зэвсэг л хүлээн авах биш, харин үүнд орчин үеийн өндөр нарийвчлалтай зэвсэг, хуягт машин, нисэхийн зэвсэг, тагнуулын систем, их бууны эсрэг систем, хяналт удирдлага болон чимээ холбооны систем, нисгэгчгүй олон төрлийн онгоц гэх мэт зэвсэг, техник багтаж байна гэжээ.

Путин мөн хэлэхдээ, ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог тогтоох тухай ерөнхийлөгчийн саяхан зарласан зарлиг 12-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ, үүнд голцуу Оросын цэргийн шинэ тойргийн байнгын армийг хамруулж байна гэжээ.