9-р сарын 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Линь Жянь хэлэхдээ, мэдээлэлийн дагуу 9-р сарын 18-ны үдээс өмнө Шэньжэнь хотын Японы сургуулийн 10 настай сурагчийг сургуулийн хаалганаас 200 метрийн зайд нэгэн эрэгтэй хутгалсан хэрэг гарчээ. Шархадсан сурагчийг эмнэлэгт яаралтай хүргэж, бүх хүчээрээ аварсан байна, алуурчныг газар дээр нь баривчилсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд үргэлжлүүлж байна, Хятадын холбогдох газрууд хуулийн дагуу шийдвэрлэнэ гэжээ.