Ливаны харилцаа холбооны төхөөрөмжид чиглэсэн халдлагыг буруушаав
2024-09-19 19:47:17
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 17, 18-нд Ливаны олон газарт харилцаа холбооны тоног төхөөрөмжид чиглэсэн дэлбэрэлтийн хэрэг болж, олон хүн амиа алдаж бэртсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан олон тал эрс буруушааж байгаагаа илэрхийлжээ.

Ираны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч орон нутгийн цагаар 18-ны өдөр хэлэхдээ, Ливанд хоёр хоног дараалан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг дэлбэлсэн гэмт хэргийн үйлдлийг Иран эрс буруушааж байна гэжээ.

Мөн өдөр ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова хэлэхдээ, энэ халдлагын хэргийг зохион байгуулагч нь Ойрх Дорнодод томоохон хэмжээний дайн дэгдээхийн тулд том цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөнийг зориудаар өдөөж байна. Ливан болон түүний ард түмэнд чиглэсэн урьд өмнө байгаагүй энэ халдлагыг Орос хатуу буруушааж байна.

ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Боррелл 18-нд болсон дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушаажээ.