“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2024-09-20 18:11:51
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 20-ний өдөр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын Чингис хаан музейд нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их Хурал дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Энхтуяа, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Батсүх, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын орлогч дарга Б.Батмагнай нар оролцлоо.

Хятад Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх энэхүү үзэсгэлэнд 75 жилийн түүхэнд болсон 75 том үйл хэргийг 75 фото зургаар харуулахыг зорьжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай  Шэнь Миньжуань нээлтийн арга хэмжээн дээр хэлэхдээ, Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд "харилцан итгэлцэл" ямар чухал болохыг бид түүхэн эдгээр нандин мөчүүдээс олж харж болох юм. Нэн ялангуяа хоёр орны үе үеийн удирдагчдын нягт харилцаа холбоо, хоёр орны харилцааны хөгжлийг бид энэ үзэсгэлэнгээс тодорхой харж болно гэлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, хатагтай Д.Энхтуяа хэлэхдээ, Энэ үзэсгэлэн маш сонирхолтой, түүхийн хуудсыг эргэн харж, хоёр орны найрамдалт харилцаа өнөөг хүртэл ямар замыг туулж ирсэн гэдгийг залуу хүмүүст ойлгуулах, мэдрүүлэх чухал ач холбогдолтой юм гэжээ.