Газын зурваст Израилийн цэргийн ажиллагааны улмаас олон хүн амиа алджээ
2024-09-20 10:19:33
Share
Share this with Close
youtube WeChat

Газын зурвасын хойд хэсэгт Израилийн арми Дараж хорооллын байшинг бөмбөгдсөний улмаас долоон хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Мөн Жебалия дүүргийн нэгэн байшинд бөмбөг дэлбэлсний улмаас долоон хүн амиа алдаж, хэд арван хүн шархаджээ.

Газын зурвасын төв хэсэг гэхэд, Израилийн арми Нусейрат дүрвэгсдийн хуаранд байрлах нэгэн байшинг бөмбөгдөж, олон хүний амь эрстсэн байна. Мөн Израилийн арми Магази дүрвэгсдийн хуарангийн үүдэнд зогсож буй нэг машин руу халдаж, дотор нь байсан хоёр хүн тэр даруй амиа алджээ. 

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнисын хойд хэсэгт Израилийн цэргийн ажиллагааны улмаас хоёр хүн амиа алджээ.