Харилцаа холбооны хэрэгсэл сүйтгэн халдлага үйлдсэнийг зэмлэн буруушаав
2024-09-20 14:59:51
Share
Share this with Close
youtube WeChat

17, 18-ны өдрүүдэд, Ливаны олон газарт пейжер, радио утас зэрэг харилцаа холбооны тоног төхөөрөмж дэлбэрсэн хэрэг гарчээ. 19-нд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан мэдэгдэлд: Пейжер зэрэг харилцаа холбооны хэрэгслийг хорлонтойгоор ашиглаж халдлага үйлдсэн явдлыг НҮБ-ын хүний эрхийн шинжээчид буруушааж, эдгээр халдлага нь хүний амьд явах эрхийг зөрчиж, мөн түүнчлэн хүн амины хэрэг, энгийн иргэд рүү халдлага үйлдсэн, ялгаагүй халдлага үйлдсэн дайны гэмт хэрэг байж мэднэ гэж үзэж байна. НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд уг халдлагыг шуурхай, үр дүнтэй, нарийн, шударга, ил тод мөрдөн шалгахыг НҮБ-аас шаардаж, шийдвэр гаргаж, халдлагыг үйлдсэн этгээдүүдээс хуулийн хариуцлага нэхэмжлэхийг бүх улс орнуудад уриалж байна гэжээ.

18-ны өдөр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, иргэний эд зүйлсийг зэвсэглэх ёсгүй, энэ нь бүх засгийн газар дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байх ёстой гэж онцолжээ.