Есдүгээр сарын 20-нд Хятадын Коммунист Намын Төв Хороо, УТЗЗ, Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Төв Хороо байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх их хурлыг ёслол төгөлдөр хийлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл тавив. Бид замнал, онол, тогтолцоо, соёлдоо илүү итгэлтэй байж, ардын ардчиллыг хөгжүүлэхэд УТЗЗ-ийн улс төрийн чухал давуу талыг бүх үйл явцын турш бүрэн дүүрэн ашиглаж, улс төрийн тогтвортой, нэгдмэл байдлыг тасралтгүй бэхжүүлэх ёстой гэж онцлов.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд Ли Чян, Жао Лэжи, Цай Чи, Дин Шюэсян, Ли Ши, Хятад улсын дэд дарга Хань Жэн нар хуралд оролцов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дарга Ван Хунин хурлыг даргалжээ.