Хятадын Олон улсын импортын ЭКСПО-д 70 гаруй улс орон үндэсний үзэсгэлэн ажиллуулна
2024-09-20 10:36:03
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Олон улсын импортын 7-р ЭКСПО 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо болно. Сэтгүүлчид 19-ний өдөр Хятадын олон улсын импортын экспогийн товчооноос мэдээлснээр, одоогийн байдлаар олон орны зохион байгуулагчид үндэсний үзэсгэлэнгийн бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд 70 гаруй улс орон, олон улсын байгууллага үндэсний үзэсгэлэн ажиллуулахаар павильон дизайнаа гаргаж байна. Энэ нь 6-р удаагийн ЭКСПО-гийнхоос олон байгаа. Норвеги, Словак, Бенин, Бурунди, Мадагаскар зэрэг улс орон болон НҮБ-ын Хүүхдийн сан анх удаагаа үндэсний үзэсгэлэн гаргахаар байна. 

Энэ жил үндэсний үзэсгэлэн нь хоёр орны дипломат харилцаа тогтоосон жил, соёл, аялал жуулчлалын жил, иргэдийн солилцооны жил зэрэгтэй уялдуулан хоёр талын хамтын ажиллагааны үр бүтээлийг танилцуулахаар гол агуулга болгож байна. Тухайн үеэр зарим орон, олон улсын байгууллага баялаг байгууллагатай хоёр талын ажиллагаа зохион байгуулж, Хятадтай хамтран ажилласан үр бүтээлээ танилцуулах болно. Тухайлбал, Францын павильон нь "Франц, Хятадын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой"-ын хүрээнд Францын олон шилдэг аж үйлдвэрийг танилцуулж, хоёр орны найрсаг солилцооны үр дүнг бүрэн харуулах болно. Лаосын павильон нь "Хятад-Лаосын төмөр зам"-аар гол шугам болгож, Лаосын өвөрмөц бүтээгдэхүүнүүд Хятад-Лаосын төмөр замаар Хятадын зах зээлд орж байгааг танилцуулж, зам дагуух бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ амьжиргааны хүч сэлбэж байгааг танилцуулах болно. \Гэрэлт орчуулав\