Хятад, Япон тохиролцооны баримт бичиг нийтлэв
2024-09-20 19:31:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Өнөөдөр ГХЯ-ны цахим хуудсанд Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгах асуудлаарх Хятад Японы тохиролцсон баримт бичгийг нийтэлснийг бид анзаарлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулна уу ?

Мао Нин хэлэхдээ, 2023 оны 8-р сарын 24-нд Японы засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн эргэлзээ, эсэргүүцлийг үл ойшоон, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын цөмийн бохирдсон усыг далайд цутгах ажлыг ганц талын санаачилгаар эхлүүлсэн. Ашиг сонирхолд шууд холбогдох орнуудын нэг болох Хятад улс энэхүү хариуцлагагүй үйлдлийг эсэргүүцсээр ирсэн. Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах асуудлыг зөвшилцөл, хэлэлцээгээр шийдвэрлэх хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтын дагуу, Хятад улс Япон болон олон улсын холбогдох байгууллагуудтай 10 гаруй удаа хэлэлцээ, зөвшилцлийг хийсэн. Уйгагүй хүчин чармайлтын үр дүнд, зөвшилцөлд хүрснээ өнөөдөр зарлалаа. 

Японоос Хятадад нийлүүлж буй усны бүтээгдэхүүний импортыг Хятад улс бүх талаар түр зогсоож байгаа нь Хятадын холбогдох хууль тогтоомж, ДХБ-ын холбогдох заалтын дагуу эрсдэлээс урьдчилан сэргийлэх түр зуурын яаралтай арга хэмжээ юм. Эрсдэлээс иж бүрэн урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм. Хятад Япон хоёр талын тохиролцсон баримт бичиг нь Хятад улс Японы усны бүтээгдэхүүний импортыг нэн даруй сэргээнэ гэсэн үг биш, харин ДХБ болон Хятадын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөн, аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагаанд үр дүнтэй оролцож, бие даасан дээж авч, үр дүнг баталгаажуулсны дараа, шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн холбогдох арга хэмжээнд зохицуулалт хийнэ гэжээ.