Орон нутгийн цагаар есдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, Ливан-Израилийн хилийн түр "Цэнхэр шугам"-ын бүс дэх нөхцөл байдлын хөгжлийг НҮБ маш анхаарч байна, үүнд мөн өдөр Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд захад болсон халдлага багтаж байна гэжээ.
Мөргөлдөөнд оролцогч бүх талууд дээд зэргээр ттэвчээртэй байж, хурцадмал байдлыг даруй түргэн бууруулж, Аюулгүйн зөвлөлийн 1701 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг НҮБ уриалав.
2006 он буюу Ливан, Израилийн мөргөлдөөний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1701 тоот тогтоол баталж, бүх талаар гал зогсоохыг уриалж, Ливан дахь НҮБ-ын түр хүчний (UNIFIL) мандатыг өргөжүүлж, цэргүүдийн байршуулалтыг нэмэгдүүлж, Ливаны өмнөд хэсэгт аюулгүй байдлыг хангахаар шийдсэн байна.