Хэ Лифэн Хятад Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2024-09-21 15:11:21
Share
Share this with Close
youtube WeChat

20-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Хятад Америкийн эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн тэргүүн Хэ Лифэн Хятад-Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн 5 дахь удаагийн уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Америкийн Сангийн яамны дэд сайд Жей Шамбау тэргүүтэй төлөөлөгчдийг Бээжинд хүлээн авч уулзав.

Хэ Лифэн хэлэхдээ, Сан Францискод болсон хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт болон энэ оны 4-р сард утсаар хийсэн чухал нийтлэг ойлголтыг Хятад Америк хоёр тал сайтар хэрэгжүүлж, эдийн засгийн салбарын харилцаа холбоо, солилцоогоо хэвээр хадгалж, макро эдийн засгийн бодлогын уялдааг бэхжүүлж, тэгш эрх, харилцан хүндэтгэх үндсэн дээр бие биенийхээ анхаарч буй асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, Хятад Америкийн эдийн засгийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулна гэжээ.

Жей Шамбау Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны Америкийн талын тэргүүн, АНУ-ын Сангийн сайд Жанет Л.Йеллений аман захиаг дамжуулж хэлэхдээ, Хятад улстай эдийн засгийн салбарын харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Америкийн эдийн засгийн харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд Америк бэлэн байна гэжээ.