9-р сарын 19-20-ны өдрүүдэд Хятад Америкийн эдийн засгийн ажлын хэсэг Бээжинд 5 дахь уулзалтаа хийж, Сангийн сайд Лан Фө Ань Америкийн талтай богино хугацаанд харилцан мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа зургаа татуулсан байна.
Хурлыг Сангийн дэд сайд Ляо Минь болон АНУ-ын Сангийн яамны дэд сайд Жей Шамбау нар хамтран даргалж, уулзалтад хоёр орны эдийн засгийн холбогдох салбарын хүмүүс хүрэлцэн ирж, харилцсан байна. Сан Францискогийн болон Гуанжөүгийн яриа хэлэлцээний үеэр хоёр талын удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг Хятад Америк баримталж, хоёр орны макро эдийн засгийн байдал хийгээд бодлого, дэлхийн сорилтыг даван туулах, хоёр талын санаа зовоосон асуудал болон бусад асуудлаар илэн далангүй, ажил хэрэгч, бүтээлч яриа өрнүүлэв. АНУ Хятадад ногдуулах гаалийн татвараа нэмсэн, Хятадад оруулах хөрөнгө оруулалтын хязгаарлалт, Оростой холбоотой хориг арга хэмжээ, Хятадын компаниудыг дарамтлан ашиг сонирхолд нь нөлөөлж байгаа зэрэг асуудлаар Хятадын тал Америктай хатуу чанга харилцсан байна. Хоёр тал үргэлжлүүлэн харилцахыг зөвшөөрсөн байна.