Хулсны баавгай буюу пандаг аврах зорилгоор 9-р сарын 22-ны өдрийг Хятад улсын санаачилгаар “Хулсны баавгайг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд Хятад улс хулсны баавгай үржүүлэх ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, түүний амьдрах орчныг сэргээн засварлах талд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байна.