Орон нутгийн цагаар 9-р сарын 21-нд Газын зурвасын хэвлэл мэдээллийн алба энэ тухай мэдэгдэхдээ, мөн өдөр Израилийн арми Газа хотоос өмнө зүгт орших нэгэн сургуульд халдаж, 21 хүн амиа алдаж, 30 хүн шархадсан байна, үүний дотор 13 хүүхэд болон 6 эмэгтэй байсан гэжээ.
Тус алба мэдэгдэхдээ, энэ сургууль олон мянган дүрвэгсдийг хүлээн авдаг байв гэжээ. Энэхүү "геноцидын гэмт хэргийг" зогсоохын тулд Израильд дарамт шахалт үзүүлэхийг тус алба олон улсын хамтын нийгэмлэг болон олон улсын байгууллагуудад уриалав.