ХКН-ын төв хорооны Намын сургуулийн Шиньжяны үндэстний боловсон хүчин бэлтгэх курс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал зааварчилгаа өгч тэмдэглэхдээ, ХКН-ын төв хорооны Намын сургуулийн Шиньжяны үндэстний боловсон хүчин бэлтгэх курс байгуулсан нь Намын төв хорооноос гаргасан чухал шийдвэр юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Шиньжяны үндэстний боловсон хүчин бэлтгэх курс нам болон улс орны хөгжлийг үргэлж даган урагшилж, ер бусын замыг туулсан юм, намдаа үнэнч шударга, онолын үндэс суурьтай, бодлого барьдаг, ард түмэндээ тустай байхын төлөө тууштай зүтгэсэн шилдэг боловсон хүчнийг төлөвшүүлж, Шиньжяны боловсон хүчний багийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, Шиньжяны эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах, Шиньжяны нийгмийн тогтвортой байдал болон урт хугацааны энх тайван хөгжил, дэг журам тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, шинэ аянд бид Шиньжяны үндэстний боловсон хүчин бэлтгэх курс байгуулагдсаны 70 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдамжийг баримталж, Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал болон 20 дугаар удаагийн 2, 3 дугаар бүгд хурлын үзэл санааг гүнзгий судлан хэрэгжүүлж, Төв хорооны Шиньжяны ажлын тухай хоёр, гуравдугаар хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, шинэ эринд Шиньжяныг удирдан засах тухай намын стратегийг бүрэн, зөв хэрэгжүүлж, “Намын төлөө авьяастан чадвартаныг хүмүүжүүлэх, намдаа бодлого санаачилгаа өргөх” гэсэн Намын сургуулийн анхны санаа зорилгыг баримтлан хэрэгжүүлж, Шиньжяны боловсон хүчний багийн онцлог болон ажлын бодит хэрэгцээг сайтар даган мөрдөж, тогтмол сургалт, ялангуяа сургалтын үндсэн механизмыг төгөлдөржүүлэн сайжруулж, шинэ эринд намын шинэлэг онолыг тууштай ашиглан үндэс суурийг бэхжүүлж, авъяас чадвараа хөгжүүлэн оюун ухаанаа төвлөрүүлж, Шиньжяны үндэстний боловсон хүчин бэлтгэх курсийг удирдан явуулах бүх үйл явцад Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын үзэл ухамсарыг бэхжүүлэхийг туушлуулж, угсаатны салбар дахь онолын үндсэн асуудлууд болон практикийн томоохон асуудлуудын судалгааг бэхжүүлж, Шиньжяны үндэстний боловсон хүчин бэлтгэх курсийг илүү чанартай, илүү үр дүнтэй болгохоор хичээж,
Шиньжяны төлөө илүү үнэнч, цэвэр, хариуцлагатай, өндөр чанартай боловсон хүчин бэлтгэх ёстой гэжээ.