Орон нутгийн цагаар 9-р сарын 22-нд, Америкийн сансар судлалын технологийн SpaceX компанийг үндэслэгч Илон Маск олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, SpaceX компани нь ирэх хоёр жилийн дотор Ангараг гараг руу гараг хоорондын аялалын нисгэгчгүй таван шахам сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна гэжээ.
Илон Маск мэдэгдэлдээ, хэрэв бүх сансрын хөлөг аюулгүй газардвал, SpaceX компани дөрвөн жилийн дотор нисгэгчтэй нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэв хөөргөх ажиллагаанд бэрхшээл тулгарвал нисгэгчтэй нислэг үйлдэхийг дахин хоёр жилээр хойшлуулах болно гэв.