Гадуурхлын чанартай "жижиг тойрог" нь хол явахгүй
2024-09-23 18:58:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Сэтгүүлч: Америк, Япон, Энэтхэг, Австралийн "Дөрвөн талт механизм"-ын чуулга уулзалт дээр АНУ-ын ерөнхийлөгч Жосеф Байден Хятад улстай холбоотой үг хэлсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?

Линь Жянь: Америкийн тал ам нээвэл "Хятад улсад чиглэхгүй, чиглээгүй" гэдэг боловч тус орны ерөнхийлөгч "Дөрвөн талт механизм"-ын чуулга уулзалт дээр хэлсэн үгнийхээ эхэнд гэхэд л Хятад улсыг дурдсан бөгөөд Хятад улсаар асуудал сэдсэн байна. Энэ бол тэр чигээрээ нүдээ анин худал ярьж байгаа хэрэг болохоор Америкийн өөрийнх нь хэвлэлүүд ч итгэхгүй байна.

Улс орон хоорондын хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэхгүй бөгөөд гуравдагч талын ашиг сонирхлыг хохироож болохгүй гэдгийг Хятад баримталж санаачилсаар ирсэн. Бүс нутгийн чанартай ямар нэгэн санаачилга нь бүгд эрхбиш тухайн бүс нутгийн нөхцөл байдал, чиг хандлагад зохицон, энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах ёстой. Харин гадуурхлын чанартай" жижиг тойрог" үүсгэх нь бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хохироож, энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг эрэлхийлж буй Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий чиг хандлагатай харшилдаж байгаа тул хол явахгүй юм.

Тиймд Америкийн тал "Дээрэнгүй үзлээ хамгаалан Хятад улсыг хазаарлах" оролдлогоо орхиж, бүс нутгийн улс орнуудыг "багаж" болгон ашиглан өөрийн үүсгэж буй "жижиг тойрог"-уудаа гоёхоо больж, "Хятад улсын эсрэг холбоотнуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэхгүй" гэдгээ практик дээр хэрэгжүүлэх ёстой. Мөн өөрийн ашиг сонирхлынхоо төлөө бусад орны стратегийн аюулгүй байдал, Ази, Номхон далайн бүс нутгийн ард иргэдийн амьдралыг золиослохгүй байх ёстой гэжээ.