Хоёр өдөр үргэлжлэх НҮБ-ын ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалт 22-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд нээлтээ хийлээ. Дээд хэмжээний уулзалтаар "Ирээдүйн гэрээ" болон түүний хавсралтыг баталж, олон талт тогтолцоог цаашид хөгжүүлэхээр дамжин ирээдүйн хөгжилд дасан зохицож, аюулгүй, амар амгалан, шударга, эрх тэгш, хүртээмжтэй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн ертөнцийг бий болгохоор хичээн зүтгэх юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Ян мөн өдөр дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Ирээдүйн гэрээ” нь өнөөгийн хямралд хариу үйлдэл үзүүлэхээс гадна бас дэлхийн тогтвортой, шударга, энх тайвны дэг журмыг бий болгоход үндэс суурийг тавьсан юм гэжээ. Тэрээр онцлохдоо, өрсөлдөөн сорилт хийгээд боломж зэрэгцэн оршдог, бидний өөрийн гарт ирээдүй байгаа гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэлсэн үгэндээ, дэлхийн байгууллагуудыг илүү хууль ёсны, шударга, үр дүнтэй болгохын тулд “НҮБ-ын дүрмийн” үнэт зүйлд суурилсан гүнзгий шинэчлэлийг авч үзэхийг энэхүү дээд хэмжээний уулзалтад уриалж байна гэжээ.