ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян есдүгээр сарын 24-нд Гуанши мужийн Наннин хотод зохиогдох Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн экспо, Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцох гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ, уг арга хэмжээний нээлтэд Малайзын ерөнхий сайд Анвар видео илтгэл тавьж, Камбожийн шадар сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Онг Севисот, Лаосын шадар сайд Жижо, Вьетнамын шадар сайд бөгөөд Сангийн сайд Ху Дук Фук, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Гао Жинхун зэрэг өндөр албан тушаалтнууд оролцоно гэжээ.