Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сэтгүүлч: "Дөрвөн талт механизм"-ын чуулга уулзалтаар дорнод тэнгис, өмнөд тэнгисийн нөхцөл байдал маш их анхаарал хандуулж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна?
Өмнөд тэнгис, дорнод тэнгисийн өнөөгийн нөхцөл байдал үндсэндээ тогтвортой байна. Гэвч зарим бүс нутгийн гаднах улс орон "жижиг тойрог" үүсгэн, хуучин аргаар шинээр ашиглаж, Хятад улсын ойр зэргэлдээх тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцож, групп, фракцын сөргөлдөөн үүсгэхийг оролдож байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал сөргөөр нөлөөлөх болно. Гэвч хэн ч гэсэн Хятад улс хууль ёсны дагуу нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис далайн ашиг сонирхлоо хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах шийдвэр зоригийг гуйвуулж чадахгүй. Хятад улсын аюулгүйн ашиг сонирхлыг хохироох ямар ч үйлдэлтэй бид хатуу тэмцэх болно гэжээ.