9-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Линь Жянь даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Сэтгүүлч: Хятад-АСЕАН-ы 21 дэх экспо ба Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын талаар Хятад улс ямар хүлээлттэй байна?
Линь Жянь хариулахдаа, АСЕАН нь Хятадын хөршийн дипломат харилцааны тэргүүлэх чиглэл бөгөөд “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах гол бүс нутгийн нэг юм. 2021 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад, АСЕАН-ы харилцаа тогтвортой хөгжлөө хадгалж, бүх талыг хамарсан хамтын ажиллагааг үр дүнтэй явгадуулж, Хятад, АСЕАН-ы илүү нягт хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах талаар нааштай алхам хийсэн юм.
2009 оноос хойш Хятад улс АСЕАН-ы хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд хоёр тал дөрвөн жил дараалан бие биеийнхээ хамаг том худалдааны түнш байсаар ирсэн юм. 2024 оны эхний 7 сард Хятад, АСЕАН-ы нийт худалдааны хэмжээ 552 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.7 хувиар нэмэгдсэн юм. Мөн оны эхний 7 сард Хятадаас АСЕАН-ы олон салбар дахь хөрөнгө оруулалт 12 тэрбум 960 сая ам долларт хүрсэн бол АСЕАН-ы Хятадад оруулсан шууд хөрөнгө оруулалт 7 тэрбум 300 сая ам доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.3, 14.1 хувиар тус бүр нэмэгдлээ.
Хятад-АСЕАН-ы экспо бол Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих чухал индэр юм. Түүнчлэн Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт нь “Чин үнэнч, хүртээмжтэй, хамтын хөгжилд хүрч, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс 3.0-ын бүтээн байгуулалтыг ахиулан, бүс нутгийн өндөр чанартай хөгжлийг дэмжье” уриан дор зохиогдох юм.
Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтдаа Хятад-АСЕАН-ы экспо гэх томоохон индрийн үүргийг бүрэн бадруулж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хуулбарын бүтээн байгуулалтаар боломж болгон, худалдаа, харилцан хөрөнгө оруулалтаа улам өргөжүүлж, бүс нутгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг дэд бүтцээр харилцан холбож, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зайг тэлж, Хятад-АСЕАН-ы илүү нягт хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэжээ.