Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд амжилттай оролцон 20 настай Сара Готч бол Италийн хойд хэсэгт орших Болзано хотын нэгэн Цэцэгчин охин юм. Тэрээр багаасаа цэцэг жимс ихтэй уулархаг нутагт өсч төрсөн болохоор цэцэгт их дуртай, хайртай болжээ. Хобби, ажил хоёроо уялдуулж сурсандаа маш баяртай байдаг гэж тэрээр хэллээ.
Дэлхийн ур чадварын цэцэг урлах төрлийн тэмцээн нь оролцогчдыг цэцэг, навч, ургамал, чимэглэлд тулгуурлан холбогдох дизайн гаргах, цэцгийн баглааг зөв зохион байгуулах, материал, арчилгааг зөв сонгохыг шаарддаг. Итали охин Сара энэ төрөлд тавдугаар байр эзэлж, шилдэг шагнал хүртжээ.
Дөрвөн жилийн өмнө, Сара Готч цэцгийн урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшиж эхэлсэн бөгөөд хоббигоо ажил төрөл болгон өөрчилжээ. Цэцгийн чимэглэл нь цэцгийн урлаг гэсэн үг. Цэцгийг урлах, эвтэйхэн зохион байгуулж, зохицуулна гэдэг тодорхой арга техникээр гүйцэтгэх шаардлагатай ажил юм. Харахад хялбар мэт боловч үнэндээ наах, боловсруулах, бүтэц зохиох, өнгөний зохицол, уран сайхны мэдрэмж гээд олон будлиантай явцыг дамждаг.
Цэцэг урлах ур чадварыг сайн эзэмшиж чадсанаар Сара Готч удалгүй мэргэжлийн цэцэгчин болсон юм. Түүний дасгалжуулагч, багш Мария: энэ охин цэцэг урлах маш авьяастай. Хэлж өгөхтэй зэрэг сайн сурчихдаг маш сэргэлэн охин гэж үнэлж байлаа.
Энэ оны зургадугаар сарын сүүлчээр, Сара Готч дасгалжуулагч Мариагийн хамт Хятадын Чүнчин хотноо зохиогдсон "Бүс ба зам" олон улсын ур чадварын хоёр дахь улаагийн Цэцгийн урлалын тэмцээнд уригдан оролцсон юм. Тус тэмцээнд Сара Готч бүтээлч ур чадвараараа хүрэл медаль хүртсэн байна.
Сара Готч: Мэдээж, тэмцээнд оролцоод сайн оноо авна гэж бүгд хүсдэг, гэхдээ Хятадад очиж юм үзье, шинэ зүйл сурах нь тэмцээн д оролцохоос илүүтэйгээр Хятадын соёлыг ойлгох нь надад маш чухал байсан юм.