5000 шинэ хос хамтдаа хуримаа хийлээ
2024-09-23 10:53:37
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 22-нд, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, Үндэстний хэрэг эрхлэх хороо, Иргэний хэргийн яам зэрэг яам хороод хамтран 2024 оны "Улс орноороо аз жаргалын гэрч болцгооё" нэртэй үндэсний хэмжээний 5000 хосын хуримын ёслолыг зохион байгууллаа. Хуримын ёслолыг Бээжин хотоор төв болгож, олон муж, өөртөө засах орон, хот зэрэг 49 салбар талбайд зэрэг зохион явуулжээ. Түүнчлэн Хятадын олон муж, өөртөө засах орон, хот болон Хонконг, Макао, Тайвань зэрэг бүсүүдийн 5105 хос уламжлалт хувцасаараа гангарч уг арга хэмжээнд оролцсон байна. 

Бээжингийн төв талбайд, шинээр гэрлэж буй 75 хос уламжлалт хувцас өмсөж, олон газрын салбар талбайтай шууд холбогдож, "насан туршдаа хамт байж, аз жаргалтай сайхан амьдрах" гэсэн баяр жаргалаа амлацгааж байлаа.