Өнөөдөр Хэ Нань дахь олон улсын авто тээврийн угсралтын төвд 15.7 тонн бараа ачсан TIR тээврийн хэрэгсэл Жэнжөүгийн гаалийн газрын хяналтан дор Казахстаны Алматы хот руу хөдөлснөөр, Хэ нань мужийн Жэнжөү хотоос Казахстан улсын Алматы хот хүртэлх олон улсын TIR тээврийн шугам албан ёсоор нээгдсэн байна. TIR тээвэр нь НҮБ-ын “Олон улсын автотээврийн конвенц”-ийн дагуу хийгддэг хил дамнасан авто тээврийн логистикийн загвар юм.
Тээврийн ХХК-ийн ажилтан мэдэгдэхдээ, ачааны машин Шиньжяны Хоргос авто замын боомтоос хил гарч, Казахстаны хилд нэвтэрч, аялалын бүх хугацаанд ачаа нэмж тээхгүй, буулгахгүй байж, эцэст нь Алматы хотод хүрэх юм, ингэснээр нэг талын аялалын зай нь ойролцоогоор 4000 км бөгөөд тээврийн бүх аялал 5 орчим хоног үргэлжилнэ гэжээ.