Хөгжлийн эрч хүчээр дүүрэн Шаньдун муж
2024-09-24 16:39:07
Share
Share this with Close
youtube WeChat

Шаньдун муж нь Хятадын эдийн засгийн томоохон муж болохын хувьд ногоон хөгжлийн чиглэлийг барьж, аж үйлдвэрийн төлөвлөлтийг иж бүрэн шинэчилж байна.

Энэ оны эхний 8 сард Шаньдүн мужийн гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 2 их наяд 197 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар өсжээ. 

Шаньдун муж Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүс болсон боломжийг бүрэн ашиглаж, "далай, хуурай газар, агаар, төмөр зам"-ын тээврийн зангилаа давуу талд тулгуурлан, ШХАБ-ын орнууд Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн "гарц" бий болгож байна. Өнөөг хүртэл ШХАБ-ын жишиг бүс нь Хятад-Европ чиглэлийн 32 ачааны галт тэрэгний шугамыг ажиллуулж, ШХАБ-ын орнууд болон “Бүс ба Зам”-ын 23 орон, 54 хотыг хамарчээ.

Шаньдун мужийн Эрчим хүчний газрын танилцуулснаар, 6-р сарын эцсийн байдлаар Шаньдүн мужийн шинэ эрчим хүчний цогцолборын хүчин чадал 100.7 сая киловатт-д хүрч, жилд 190 тэрбум кВт.цаг "ногоон цахилгаан" үйлдвэрлэж, 54 сая тонн стандарт нүүрс хэмнэж байна. 

Тэнгисийн хүчирхэг мужийг бий болгохын тулд боомтууд нь чухал тулгуур болдог. Есдүгээр сарын эхээр Шаньдун мужийн Яньтай боомтод ачааны хөлөг онгоц 190 мянган тонн Гвинейн боксит буулгасны дараа 17 мянган тонн барилгын машин, материал тээвэрлэж Африк руу буцжээ. Яньтай боомтоос Хятад-Африкийн ачааны хөлөг онгоцны тээвэрлэлтийн хэмжээ төлөвлөсөн хугацаанаасаа дөрвөн сарын өмнө 2 сая тонныг давж, 2015 онд аяллын шинэ маршрут ажиллуулснаас хойших шинэ дээд амжилт тогтоов.

Шаньдун мужийн Ляочэнгийн эдийн засаг, технологийн чөлөөт бүсэд байрлах Жунтун автобус ХХК энэ оны 1-8-р сард 4583 ширхэг цэвэр цахилгааны автобусыг гадаадын зах зээлд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.99 хувиар өссөн байна.

Киргизийн Ерөнхийлөгч өнгөрсөн жил "машин авах"-аар биечлэн ирсэн бол энэ онд Ойрхи Дорнод, Португал, Болгар зэрэг хилийн чанад дахь захиалга ихээхэн нэмэгджээ.