Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 23-ны өдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Израиль Ливан хоёр улсын хилийн "Цэнхэр шугам"-ын ойролцоо хурцадмал байдал ширүүсч, олон тооны хүний амь эрсэдсэн явдалд гүнээ цочирдож байна, нөхцөл байдлыг нэн даруй намжааж, дипломат арга замыг олохын тулд бүх хүчин чармайлтаа гаргахыг уриалж байна гэжээ.
Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниэль Хагари 23-ны орой хэлэхдээ, Израилийн арми сүүлийн 24 цагийн дотор "Ливан дахь Хезболла бүлэглэлийн объектууд"-ад өргөн хүрээтэйгээр агаараас цохилт өгч, "Хезболлах бүлэглэлийн"-ын 1300 гаруй объектод цохилт өгөв гэжээ. Ливаны Нийгмийн эрүүл мэндийн яам 23-ны орой мэдэгдэл нийтэлж, Израиль тухайн өдөр Ливаны олон газарт агаараас цохилт өгсний улмаас 492 хүн амиа алдаж, 1645 хүн шархадсан гэв.