Сэтгүүлчид 23-ны өдөр Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао, Швейцарийн Холбооны Зөвлөлийн гишүүн, Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Ги Пармелин нар хамтаар Хятад, Швейцарь чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн сайжруулах хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэн тухай видео бичлэгээр мэдэгджээ. Хоёр тал хамтран ажиллаж, зөвшилцлөө эрчимжүүлж, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үр дүнгийн үндсэн дээр аль болох богино хугацаанд шинэчлэн сайжруулах өндөр түвшний тохиролцоонд хүрэхээр тохиролцжээ.
Ван Вэньтао хэлэхдээ, Хятад Швейцарийн чөлөөт худалдааны хэлэлцээр 10 жилийн өмнө хүчин төгөлдөр болсноос хойш, хоёр талын худалдааны өсөлтийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэн, хоёр орны аж ахуйн нэгжүүд бодит үр шимийг хүртсэн юм. Хятад Швейцарийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн сайжруулах нь хоёр талын худалдааг улам өргөжүүлж, хоёр талын хөрөнгө оруулалтыг ахиулж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахад тустай, ялангуяа өнөөгийн эдийн засгийн даяаршил сөрөг урсгалд өртөж буй нөхцөлд хоёр улс чөлөөт худалдааг дэмжиж, нээлттэй хамтран ажиллах эерэг дохиог гадагшаа уламжлах болно гэв.
Ги Пармелин хэлэхдээ, 2013 онд Хятад Швейцарь хоёр орон харилцан ашигтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг өндөр үр бүтэмжтэй байгуулж, хоёр талдаа арвин их үр өгөөжийг бий болгосон. Дэлхийн худалдааг ивээх үзэл улам бүр өндийж байгаа энэ үед Хятад Швейцарь чөлөөт худалдааны хэлэлцээрийг сайжруулах хэлэлцээг эхлүүлж байгаа нь чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орон нээлттэй, стандартчилсан олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны орчинг бүрдүүлэхийн төлөө тууштайгаар хүчин зүтгэж байдгийг харуулж, хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эерэг дохио гадагшаа өглөө. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар шинэчлэлийн хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ.