Хятад улсын санхүүгийн салбарын эрсдэлийг хянах боломжтой гэв
2024-09-24 15:41:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (9-р сарын 24) Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Төрийн санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газрын дарга Ли Юньзэ танилцуулахдаа, энэ оны эхнээс эхлэн Төрийн санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газар эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг бэхжүүлэх, хөгжлийг дэмжих зэрэг гурван үндсэн ажлыг зохицуулан ахиулж, бодит эдийн засагт үйлчлэх чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлж байна. Одоогийн байдлаар, Хятад улсын санхүүгийн салбар тэр дундаа санхүүгийн томоохон байгууллагууд тогтвортой ажиллаж, эрсдэлийг хянах боломжтой болсон гэжээ.

Ли Юньзэ хэлэхдээ, цаашид хөрөнгийн зах зээлийн эрүүл тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэжээ.