Хятад улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний шинэ хуучны халаа солио хийхийг эрчимтэй ахиулж байна. Гэхдээ энэ нь үрэн таран байхыг дэмжиж байгаа биш. Харин хэмнэлттэй байх, ялангуяа өндөр настнуудын хувьд зарим жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг засварлаад дахин ашиглаж болно.
Жэжян мужийн Нинбо хотын Миндүн хороололд "Чэн" нэртэй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлах жижиг баг бий. Энэ багийн гишүүд нь дундаж нас нь 72-тай настнуудаас бүрджээ. Тэд хорооллын иргэдэд үйлчлэх зориулгоор, төрөл бүрийн жижиг цахилгаан хэрэгслийг үнэ төлбөргүй засварлаж өгдөг.
Багийн ахлагч Ин Жикан хэлэхдээ, Манай хороолол нэлээд эрт байгуулагдсан тул засвар, цахилгаан хэрэгсэл, цахилгаан утас зэрэг нь байнга эвдэрч гэмтэл авдаг болохоор жижигхэн засвар үйлчилгээний баг бүрдүүлж оршин суугчдын энэ байдлыг өөрчлөхөөр зориг шийдсэн юм.
Засварын баг нь өдөржин ээлжлэн ажилладаг. Тэд хуучин радио, цахилгаан сэнс, оршин суугчдын хэрэглэж буй бүх төрлийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг засварлах боломжтой.
Зарим жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг удаан жил хэрэглэснээс болж байнга эвдэрдэг тул хорооллын иргэд цахилгаан хэрэгслээ уг багийн ажиллах гэрт авчрахад, ямар ч үнэ төлбөргүй сэлбэг хэрэгслийг нь сольж, засварлаж өгдөг. 10 гаруй жилийн турш, уг настайчуудын засвар үйлчилгээний баг нь 10 мянга гаруй гэр ахуйн цахилгаан хэрэгслийг засварласан байна.