Америкийн PVH группт мөрдөн байцаалт явуулж эхэлнэ
2024-09-24 20:26:45
Share
Share this with Close
youtube WeChat

“Найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтын тухай дүрэм”-ийн 2, 5, 6 дугаар зүйлд заасны дагуу, Америкийн PVH групп Шиньжян гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зах зээлийн арилжааны хэвийн журмыг зөрчин, Хятадын аж ахуйн нэгж болон бусад байгууллага нэгж, хувь хүнтэй хийх хэвийн арилжааны үйл ажиллагааг хориглож, гадуурхах арга хэмжээ авсанд хэргээр мөрдөн байцаалт хийх шийдвэр гаргаснаа Хятадын Худалдааны яам мэдэгдлээ.

 Хятадын Худалдааны яамны Аюулгүй байдал, хяналтын газрын албаны хүн хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд холбогдох байгууллагаас найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтын тухай ажлын механизмд саналаа өгсөн юм. Тухайлбал, Америкийн PVH групп бодит баримт байхгүй нөхцөлд зах зээлийн хэвийн үйл ажиллагааг зөрчиж, Шиньжяны хөвөн зэрэг бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр гадуурхсан нь Хятадын холбогдох аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрхэнд сөргөөр нөлөөлсөн юм. “Найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтын тухай дүрэм”-ийн дагуу PVH группт мөрдөн байцаалт явуулж, байцаалтын үр дүнг үндэслэж холбогдох хариу арга хэмжээ авах болно. Хятадын засгийн газар үргэлжлүүлэн өндөр түвшинд гадаадад нээлттэй бодлогын дагуу олон талт худалдааны тогтолцоог тууштай баримталж, зах зээлийн хэвийн үйл ажиллагааг тууштай хамгаалах болно. Хятад улс найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтын асуудлыг ухаалаг, нарийн нямбай шийдсээр ирсэн, зах зээлийн дүрэм журмыг эвдэж, улмаар Хятадын хуульд халдсан цөөн тооны гадаадын аж ахуйн нэгжид л чиглүүлж хариу арга хэмжээ авдаг, харин хууль мөрддөг, итгэл найдвартай гадаадын аж ахуйн нэгж энэ тал дээр санаа зовох хэрэг алга гэжээ.