Хятад Финланд хоёр орны найрсаг зөвшилцөл ба пандагийн эрүүл мэндийг бодолцсоны улмаас Финланд амьдарч буй "Хуабао" "Жинь Баобао" хоёр пандаг Хятад улсад буцаан авчрахаар шийдэв. Дараагийн алхамд хоёр тал харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, пандагийн хоол тэжээлийн зохицуулалт, Хятадад буцаан авчрах бэлтгэл ажлыг хамтран хийх юм байна.
2018 оны 12-р сард Хятад Финланд хоёр орон пандаг хамгаалах судалгааны хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн юм. Хамтын ажиллагааны хугацаанд хоёр тал пандагийн хоол тэжээлийн менежмент, техникийн солилцоо, олон нийтийн боловсрол, хоёр орны иргэдийн найрамдлыг бэхжүүлэх талаар нааштай үр дүнд хүрсэн байна.