БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй "Хятад, Монголын найрамдлын долоо хоног буюу Хятадын Төвөдийн өөртөө засах орны ололт амжилтын үзэсгэлэн" 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань хэлэхдээ, энэ жил Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил болон хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 10 жилийн ой тохиож байна. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орны ололт амжилт нь Хятад маягийн орчин үеийн хөгжлийн маш тод төлөөлөх чанартай илэрхийлэл юм, хүн бүр Хятадын шинэ хөгжлийн талаар илүү сайн ойлголттой болно гэдэгт итгэж байна гэжээ.
Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд асан Батсүх хэлэхдээ, энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд Хятадын Төвөдийн хөгжил дэвшлийг харуулсан 75 зургийг сонгон авч, Төвөдийн уламжлалт урлаг болох "Мантан" (Танка) зургийг дэлгэн харуулж, Монголын ард түмэнд олон жилийн түүхтэй Төвөдийн анагаах ухааны соёлын эрдэнэсийг сонирхох боломжийг олгож байна гэжээ.
Төвөдийн Өөртөө Засах Орны Намын Хорооны Нарийн бичгийн дарга Ван Жюнь Жэн хэлэхдээ, Төвөд бол гайхамшигтай уул ус, гол мөрөн, байгалийн үзэсгэлэнт газар нутгаараа алдартай бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд тасралтгүй шинэ амжилт гаргасаар байна. Монгол найз нөхдөө БНХАУ-ын Төвөдөд айлчилж, нийгэм соёлын өвөрмөц тогтоцтой биеэр танилцахыг урьж байна гэжээ.
Энэхүү үзэсгэлэн нь "Монгол-Хятадын найрамдлын долоо хоног"-ын цуврал арга хэмжээний нэг бөгөөд үзэсгэлэн есдүгээр сарын 30-нд өндөрлөх юм.